Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улсын иргэд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчино
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. АНУ-ын Нью-Йорк хотноо 2019 онд байгуулсан “Дипломат, албан, энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улс хоорондын хэлэлцээр” энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс хүчин төгөлдөр болж байна.
Хэлэлцээрийн
дагуу өнөөдрөөс эхлэн хоёр
улсын дипломат, албан, энгийн
паспорт эзэмшигч иргэн 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих
боломжтой болж байгаа юм.