АНУ-ын Конгресс түр зогсолтоос зайлсхийх хуулийн төслийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-01-19 09:45:35

ВАШИНГТОН, 2024 оны нэгдүгээр сарын 19 /VOA/. АНУ-ын Конгресс засгийн газрын үйл ажиллагаа хэсэгчлэн түр зогсохоос сэргийлж, Холбооны улсын агентлагуудыг гуравдугаар сар хүртэл түр санхүүжүүлэх тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч Жо Байденд пүрэв гарагт илгээлээ.


Төлөөлөгчдийн танхим уг арга хэмжээг 314-108 саналаар баталсан бөгөөд Бүгд найрамдах намын консерватив үзэлтэй гишүүд голчлон эсэргүүцсэн санал өгчээ. Санал хураалтын өмнөхөн тэд, уг арга хэмжээ нь тэдний дэмжлэгээс нь илүү их зардал гарах нөхцөлийг бүрдүүлэх тул эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн байна.


Гэсэн хэдий ч Бүгд найрамдахчуудын тал орчим хувь нь Ардчилсан намынхантай санал нэгдсэнээр сүүлийн саруудад хэрэгжүүлэх гурав дахь санхүүжилтийн арга хэмжээг баталлаа. Сенатын гишүүд уг хуулийн төслийг 77-18 саналаар  баталжээ.

Холбоотой мэдээ