Өчигдрийн байдлаар 260 зам тээврийн ослын дуудлага иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-28 11:23:40

ЗЦГ-ын ЖШУХ-т өчигдөр нийт 333 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас 260 нь зам тээврийн осол зонхилжээ. 

Харин гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 11 бүртгэгдэж, 12 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Долоо хоногийн мэдээллээс харахад хүүхдээ зам тээврийн осолд өртөх нь буурахгүй байна. Өчигдөр гэхэд сургуулийн өмнөх насны хоёр хүүхэд, сургуулийн насны хоёр хүүхэд осолд оржээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ