Б.Болор: Ажил, үүрэг нь давхардсан агентлагуудыг нэгтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-07 15:18:31

Засгийн газраас долоо хоног бүр зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад өнөөдөр Сангийн сайд Б.Болор оролцож, яамныхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв.

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2016 оны төсвийг УИХ-д өргөн мэдүүлсэн бол энэ сарын 05-нд 2015 оны төсвийн тодотголыг өргөн барьсан. Төсвийн хувьд 2016 онд эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзсэн, бодит байдалтай нийцүүлсэн, хэмнэлтийн горимд шилжсэн төсөв болсон хэмээн Б.Болор сайд мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

Тэрбээр, 2016 онд хэд хэдэн бүтцийн өөрчлөлт хийхээр төсөвт оруулсан. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд улсын төсвийг байнга нэмж ирсэн байна. 2016 оны төсвийг улстөржилгүй батлаасай гэж хүсч байна Монгол Улсын төсвийн орлого энэ оны гүйцэтгэлээр 900 орчим тэрбум төгрөгийн алдагдалд хүрэх нөхцөл байдал үүссэн учраас төсвийн тодотголыг зайлшгүй хийх ёстой. Тиймээс 2015 оны төсвийн тодотголыг өргөн барьсан” гэлээ.

Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.

-2016 онд төсвийн орлогыг хэдэн төгрөгөөр тооцоолсон бэ. Оюутолгой, Тавантолгой төслийн талаар төсөвт тусгасан уу?

-2015 оны төсвийн орлогыг 7,1 их наядаар төсөвлөж байсан. 2016 онд 6,9 их наядаар оруулж ирж байгаа. Эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан орлогыг бодит хэмжээнд бууруулж оруулсан гэж үзэж байгаа. Олон улсын байгууллагуудын гаргасан тооцооллоор зэсийн үнэ ирэх онд 6100-6600 төгрөгийн хооронд байна.

Оюутолгой, Тавантолгойн төслүүдийг зөв хэрэгжүүлэх хэрэгтэй. Өнгөрсөн жил эдгээр төслүүд хэрэгжээгүй.Ирэх жил Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд эдгээр төслүүдийг урагшлуулах ёстой. Тиймээс төсөвт суулгасан.

-2016 онд зарим байгууллагуудыг нэгтгэнэ, татан буулгана гэсэн. Хичнээн төрийн албан хаагчийн ажлын байрны асуудал яригдах вэ?

-Өнөөдөр Монгол Улс 180 мянган төрийн албан хаагчтай. Ажил, үүрэг нь давхардсан агентлагуудыг нэгтгэнэ. Мөн эрх үүргийг нь яам хэрэгжүүлэх боломжтой гэсэн агентлагуудыг татан буулгаж байгаа. Тухайлбал Гааль, Татвар хоёрыг нэгтгэсэн. Дэлхийн олон улс оронд орлого бүрдүүлэгч нэг л агентлаг байдаг. Тиймээс Гааль, Татвар нэгдээд ажлаад явах бүрэн болмжтой гэж үзсэн.

-Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулна гэсэн. 2016 онд цалин нэмэх үү?

-Төсвөө батлахдаа аль ч улс ирэх жил цалин нэмнэ гэж ярьдаггүй. Засгийн газар зөвхөн төрийн албан хаагчдын цалинг нэмдэг.  Үүнээс болж хувийн хэвшил чирэгдэх тохиолдол бий. Улс орнууд эдийн засгийн хүндрэлтэй үедээ төсвөө хэмнэх уриалга гаргаж байна. Жишээлбэл, Финляндын Ерөнхий сайд амралтын мөнгө, 13 дахь сарын цалингаасаа татгалзахыг төрийн албан хаагчиддаа уриалж байна. Гэтэл манайх цалин нэм гээд популизм хийгээд байдаг. Цалин нэмэх сургаар өргөн хэрэглээний барааны үнэ өсч, иргэдэд хүндээр тусдаг.

-Бүтээн байгууллатад хэдий хэмжээний хөрөнгө гаргах вэ?

-2016 онд улсын төсвөөс 300 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны хөрөнгөөр 450 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ. Энэ хэмжээний бүтээн байгуулалт хийснээр хувийн хэвшлээ ажилтай байлгах, хөрөнгө оруулах боломжтой.

-Агнетлагуудыг татан буулгаснаар хэдэн төгрөг хэмнэх вэ?

-Агентлагуудыг татан буулгаагүй бол бид 8.6 их наяд төгрөгийн төсөв өргөн барих байсан. Татан буулгаж, нэгтгэснээр 7 их ная болж буурсан.

-Инфляци өсөх үү?

-Энэ онд инфляци 6 хувьтай байгаа. Төсвөө өргөн барьснаар нь баталж чадвал инфляци нэмэгдэхгүй.

-Хэмнэлтээ аль салбарт түлхүү хэрэгжүүлэх вэ?

-Эрчим хүч, эрүүл мэнд, боловсролын салбарт хэмнэлт хийхгүй байхад анхаарч байгаа. Өмч хувьчлалууд явагдана. Жишээ нь Гааль болон Татварын байгууллагууд нэгдэж байна. Тус хоёр байгууллага нь хоёулаа 10 давхар байшинд байдаг. Хэрвээ нэгдвэл цаана нь нэг байшин үлдэнэ. Үүнийг бид борлуулахаар төлөвлөж байна. Сүүлийн 6-7 жилд Монголын төр барилгын компани шиг ажиллаж ирсэн байна. Татварын хэлтэс, нийгмийн даатгал бүхэн байшинтай. Аймгуудад Хөдөлмөрийн хэлтэс бүр байшинтай байгаа. Энэ их тансаглалыг зогсооно. Мөн унааны зардал хасч, жолооч нарын орон тоог цомхотгоно. Агентлагийн дарга, дэд сайд нар чөлөөлөгдөхөөр тэдний хэрэглэж байсан машинуудыг хувьчилна.

-Орон сууцны 10 хувийн урьдчилгаанд баталгаа гаргах гэрээнд хэзээ гарын үсэг зурах вэ?

-Одоогоор судалгааны ажил явж байна.

-Дэд сайдын албан тушаал ирэх оны эхнээс байхгүй болно гэж ойлгож болох уу?

-Төсөв батлагдчихвал дэд сайд гэсэн албан тушаал байхгүй болно.

-Цомхотгож буй агентлагуудыг нэрээр нь тодорхой хэлэх боломж байна уу?

-Төсөв өргөн барьсан. Чуулганаар хэлэлцэх үед бүх зүйл тодорхой болно. Бид 9 яамтай байхаар төсвөө боловсруулсан. Агентлагуудын хувьд Татвар, Гаалийн ерөнхий газар нэгдэж байна. Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Үндэсний статистикийн газар нэгдэнэ. Мөн Төрийн өмчийн хороо, Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгана.

-Нэгтгэж, цомхотгосноор олон хүн ажилгүй болно. Тэр хүмүүсийг яах вэ?

-Яг хэдэн хүн цомхотголд өртөхийг одоогоор хэлж мэдэхгүй байна Бүтцийн асуудлыг дараа нь хэлэлцэнэ. Цомхотголд орсон хүмүүсийг дахин сургалтад хамруулах, хувийн хэвшил рүү оруулах боломжуудыг эрэлхийлнэ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд
  • zntggfqgn 60.17.32.187 685 өдөр

    Б.Болор: Ажил, үүрэг нь давхардсан агентлагуудыг нэгтгэнэ <a href="http://www.g7q326924vwu1w1l4031fw0i9tjkcwj4s.org/">azntggfqgn</a> zntggfqgn http://www.g7q326924vwu1w1l4031fw0i9tjkcwj4s.org/ [url=http://www.g7q326924vwu1w1l4031fw0i9tjkcwj4s.org/]uzntggfqgn[/url]
  • wjebhechbt 113.87.147.97 702 өдөр

    Б.Болор: Ажил, үүрэг нь давхардсан агентлагуудыг нэгтгэнэ wjebhechbt http://www.gi9i7shc70j78919zs8ct2ft60li883ns.org/ <a href="http://www.gi9i7shc70j78919zs8ct2ft60li883ns.org/">awjebhechbt</a> [url=http://www.gi9i7shc70j78919zs8ct2ft60li883ns.org/]uwjebhechbt[/url]
  • wkrdhdecbz 117.93.63.121 821 өдөр

    Б.Болор: Ажил, үүрэг нь давхардсан агентлагуудыг нэгтгэнэ [url=http://www.gi4372mu1h5u802bhnp853byx7mu56e3s.org/]uwkrdhdecbz[/url] <a href="http://www.gi4372mu1h5u802bhnp853byx7mu56e3s.org/">awkrdhdecbz</a> wkrdhdecbz http://www.gi4372mu1h5u802bhnp853byx7mu56e3s.org/
  • jcqgphndoo 36.37.172.160 826 өдөр

    Б.Болор: Ажил, үүрэг нь давхардсан агентлагуудыг нэгтгэнэ [url=http://www.g6pn53239u286mwjyal90rt48te3gd81s.org/]ujcqgphndoo[/url] jcqgphndoo http://www.g6pn53239u286mwjyal90rt48te3gd81s.org/ <a href="http://www.g6pn53239u286mwjyal90rt48te3gd81s.org/">ajcqgphndoo</a>