Өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 91 удаагийн дуудлага бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2024-01-29 12:31:48

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын  91 удаагийн дуудлага бүртгэгджээ.


Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 12 иргэний амийг авран хамгаалсан байна. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 4 хүн нас барж, 17 хүн гэмтэж бэртжээ.


Нийт дуудлагын 71  нь гал түймэр, 13 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 4 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь  ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл аж.

Холбоотой мэдээ