Иран, Пакистаны аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-01-30 10:01:32

ИСЛАМАБАД, 2024 оны нэгдүгээр сарын 30 /DW/. Иран, Пакистан улсууд харилцаагаа сайжруулахын тулд аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тохиролцоонд даваа гарагт хүрчээТалууд энэ сарын эхээр харилцан пуужингийн цохилт өгсний улмаас харилцаа хурцдаад байсан юм. 


Тодруулбал, Ираны талаас Пакистаны нутаг дэвсгэр дэх босогчдод өгсөн цохилтын улмаас хоёр хүүхэд амь эрсэдсэн нь хөрш хоёр улсын хооронд хурцадмал байдал үүсгээд байлаа. Үүний дараа Пакистан хариу арга хэмжээ авах зорилгоор Ираны нутаг дэвсгэрт босогчдын байрлалуудад цохилт өгсөн байна. Харин даваа гарагт Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиян, Пакистаны Гадаад хэргийн сайд Жалиль Аббас Жилани нар Исламабад хотноо уулзжээ.


Х.Абдоллахиян хэлэхдээ, талууд бие биенийхээ тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэдэг бөгөөд ирээдүйд үүсэж болзошгүй аливаа асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх болно гэжээ. Үүний хариуд Ж.Жилани, ийм төрлийн бүх суваг нээлттэй байгаа учраас хоёр улсын хооронд үүссэн аливаа асуудал, үл ойлголцлыг маш хурдан шийдвэрлэж чадсан гэж хэллээ.

Холбоотой мэдээ