Хоёрдугаар сургууль “Титэм” нэртэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-28 23:09:55

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Мөрөн сумын Д.Батсуурийн нэрэмжит Хоёрдугаар сургуулийг “Титэм” ерөнхий боловсролын сургууль гэсэн нэртэй болгох шийдвэр гаргалаа. 

Тус сургууль нь аймгийн “Эх хэлний түшиц” сургууль бөгөөд багш сурагчдын саналыг үндэслэн нэрийг нь өөрчилж байгаа гэнэ. Титэм гэдэг үг нь уламжлалт шарын шашны номоор оройд нь хүрсэн хувилгаан лам өмсдөг бурханы хөрөг бүхий таван талтай малгайг хэлдэг бөгөөд эрдэм номын оргилд тэмүүлж оройд гарах утгыг билэгдэн энэхүү нэрийг сонгосон гэдгийг сургуулийн захирал С.Мөнхболд хэлж байлаа.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ