Эмгэнэл
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
СОСОРБАРАМЫН ЦЭРЭНДУЛАМ
(1931-2024)
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ
агентлагийн ахмад ажилтан Сосорбарамын Цэрэндулам таалал төгсөж, МОНЦАМЭ
агентлагийн үе үеийн албан хаагчдад хүнд гарз тохиолоо.
Сосорбарам овогтой Цэрэндулам нь 1931 онд Дорноговь аймгийн
Мандах сумын Нарийн худаг хэмээх газар малчин ард Лувсангийн Сосорбарамын хоёр
дахь охин болж мэндэлжээ.
Тэрээр 1944 онд Дорноговь аймгийн Мандах сумын бага сургууль,
1947 онд Дорноговь аймгийн дунд сургуулийг дүүргэн, улмаар 1951 онд Улаанбаатар
хотын Хүн эмнэлгийн техникумыг төгсөж Улаанбаатар хотод эмийн санчаар ажил
хөдөлмөрийнхөө гарааг эхэлж байжээ.
1957 оны 11
дүгээр сард МОНЦАМЭ агентлагийг шинээр эмхлэн байгуулахад тус
агентлагийн техникийн албанд ажиллаж эхэлснээр, манай анхдагч ажилтнуудын нэг
болсон байна.
С.Цэрэндулам нь 1957 оноос 1985 онд гавьяаныхаа амралтад
гарах хүртлээ тус агентлагт телетайпчин, ээлжийн ахлагч зэрэг ажлыг хийж,
гадаад, дотоод мэдээг хүлээн авах, дамжуулах зэрэг ажлыг тасралтгүй 27 жил нэр
төртэй гүйцэтгэсэн, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, холбоо харилцааны
тэргүүний мэргэжилтэн байлаа.
Тэрээр ажил
хөдөлмөрөөрөө тэргүүлж, байгууллагын “Хөдөлмөрийн аварга ажилтан”-аар олон жил
шалгарч байсан ба агентлагийн үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн
МОНЦАМЭ агентлагийн дээд шагнал “Хүндэт дэвтэр”-т нэрийг нь алдаршуулан бичиж,
дархалсан байдаг.
С.Цэрэндуламын хөдөлмөрч, эгэл даруу, шулуун шударга, алиа
хошин зан чанар, элэгсэг дотно дүр төрх,
ажлын төлөө гэсэн үлгэр дуурайлал нь агентлагийн үе үеийн албан хаагчид, бид
бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, журмын
нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн удирдлага,
хамт олон