СЭЛЭНГЭ: Бяцхан бүжигчид олон улсын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртжээ

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-07 11:33:06

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн “Хатад” студийн бяцхан бүжигчид чансаагаа ахиулаад иржээ.


Тус студийн бүжигчин охид саяхан болсон "Mongolian Ballet Grand Prix-2023" улсын уралдааны бага насны ангилалд тэргүүн байр эзэлж байсан юм.


Тэгвэл энэ удаа БНСУ-д зохион байгуулсан "World ballet grand prix-korea 2024" Олон улсын бүжгийн тэмцээнд амжилттай оролцоод иржээ.


Бяцхан бүжигчид тус тэмцээнд 2 төрлөөр оролцон байна. Тэмцээний балетын төрөлд дэд байр, үндэсний бүжгийн төрөлд гутгаар байрыг тус тус эзэлжээ.