СҮХБААТАР: Д.Ренчиндорж хүн, мал аль аль нь тав тухтай орчинд байх ёстой гэж үздэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-08 09:38:05

Баруун-Урт, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Нутаг усандаа ажилсаг, хөдөлмөрчөөрөө шагшигддаг, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын хоёрдугаар багийн малчин Д.Ренчиндорж, А.Адьяасүрэн нар Монгол Улсын аварга малчин боллоо.


Д.Ренчиндорж хөдөөд ч хүн тав тухтай сайхан амьдарч болдгийг үлгэрлэн харуулахын зэрэгцээ, малаа, тэр дундаа төллөх малаа ч аюулгүй, ээлтэй орчинд байлгахын тул үлгэр жишээ хашаа хороо байгуулжээ.


 

Өвөлжөө, хаваржааныхаа хороог тийнхүү засаж тохижуулахад 20 орчим жилийг зарцуулснаа ярьж байна. Налуу газрыг тэгшилж суурийг нь цутган, чулуу болон хөрзөнгөөр ханыг нь өржээ. Сувай, төллөх, бог, бод малын гээд бүгд тусдаа хороотой. Адуу, тэмээний суурь нь ч тусдаа. Эднийх өнгөрсөн жил 999 толгой мал тоолуулжээ. Малынхаа тоонд бус чанарт илүү анхаардаг бөгөөд 40 гаруй тэмээ тоолуулж, сумандаа тэмээн сүргийнхээ тоо толгойгоор тэргүүлж байгаа юм.

 

Д.Ренчиндорж, А.Адьяасүрэн нар сурагчийн ширээнд тохой нийлүүлэн сурсан нэг ангийн хоёр. Тэд 20 гаруй жил мал маллахдаа бусдад үлгэр дуурайл болж явааг шагналыг нь гардуулахдаа ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун онцолж байв.

 

Холбоотой мэдээ