СҮХБААТАР: Шилийн богд чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-09 10:42:26

Баруун-Урт 2024 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Алтан овоо, Шилийн богд чиглэлд зорчихгүй байхыг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас анхаарууллаа.


Сар шинийн баярын өдрүүдэд буюу шинийн 15-ныг хүртэл Дарьгангын Алтан овоо, Шилийн  богдыг Монгол орны өнцөг булан бүрээс иргэд зорьдог. Гэвч энэ жилийн тухайд цас зудтай, зам хаагдсан байгаа тул дээрх анхааруулгыг хүргэж байна.


Хэдийгээр зам нээх ажлыг сум орон нутгаас хийж байгаа ч шөнөдөө цасан шуурга, салхитай байгаа учир амархан битүүрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болж байгаа. Тиймээс хүчин чадал сайтай гэж тээврийн хэрэгсэлдээ найдан замд гарч, амь, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулав.


Сар шинийн баярын өдрүүдэд Сүхбаатар аймгийн нийт нутгаар хүйтэн, салхитай байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ