ОРХОН: 104 настай С.Бүжинлхамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлгийг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-02-09 11:12:23
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны хоёрдугаар сарын 9/МОНЦАМЭ/. "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн босгон дээр 104 настай Санжсүрэнгийн Бүжинлхамд УИХ-ын гишүүн Д.Батлут Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гарын бэлгийг  гардууллаа.


С.Бүжинлхам буурай 6 хүүхэд, 40 гаруй ач, зээтэй бөгөөд Завхан аймагт Шүүхийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвртээ гарчээ.


Тэрбээр, "Төрийн маань сүлд өршөө, Монгол түмнээрээ эрүүл энх байгаарай, Монгол Улсын Ерөнхийлөгчдөө баярлалаа. Урт насалж удаан жаргаарай" хэмээн ерөөсөн юм.


Мөн монгол ёс уламжлалаа дээдлэн хүндэтгэж, эх нутгаа хайрлан биширч, сүү, цагаан идээгээ тогтмол хэрэглэж, зөв сэтгэл, ариун мөртэй явах нь хүний амьдралыг урт удаан үргэлжүүлдэг юм шүү хэмээн захиж байлаа.

Орхон аймагт 100-гаас дээш настай гурван буурай эрүүл энх амьдарч байна. 



Холбоотой мэдээ