Манай улсад зуугаас дээш настай 130 иргэн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны
хоёрдугаар
сарын 11
/МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 100
болон түүнээс дээш настай нийт 130 иргэн байна. Үүнээс:
- Эрэгтэй 22 ахмад,
- Эмэгтэй 108 байна.
- Аймаг орон нутагт 69,
- Нийслэлд 61 өндөр настан байгааг ҮСХ-ноос мэдээллээ.
Хамгийн олон буюу 18 ахмад настан нийслэлийн Хан-Уул дүүрэгт байдаг бол Өвөрхангай, Төв аймагт 100 болон түүнээс дээш настай, тус бүр 8 ахмад байна.