Мянга гаруй иргэний аюулгүй байдлыг хангаж, 288 автомашиныг татан гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2014 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд гамшиг, осол, аюулт үзэгдлийн 84 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн ОБГ-ын алба хаагчид 1041 иргэний аюулгүй байдлыг хангаж, 288 автомашиныг татаж гарган, төөрч, сураггүй болсон 4 иргэнийг эсэн мэнд олсон байна. Харин зам тээврийн ослын улмаас 2 хүн гэмтэж, нэг хүн нас барсныг ОБЕГ мэдээллээ.
Баяр амралтын өдрүүдэд Онцгой байдлын байгууллагын, давхардсан тоогоор 1540 орчим
алба хаагч, 640 гаруй нэгж тусгай зориулалтын автомашинтай үүрэг гүйцэтгэжээ.