Авто тээврийн Үндэсний төв шинэ салбар төвөө нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Авто тээврийн Үндэсний төв (АТҮТ) нийслэлд шинэ салбар төв нээв.
Дулааны цахилгаан станц-3-ын
баруун талд байрлаж буй тус төвд тээврийн хэрэгслийн бүх төрлийн бичиг баримт шилжүүлэх,
бүртгэх, автомашины дугаар авах, оношлуулах, техникийн хяналтын үзлэг зэрэг бүх
үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн байршуулжээ.
Мөн амралтын өдрүүдэд
ажиллах юм. Тодруулбал, лхагва гаргаас ням гараг хүртэл ажилласнаар бусад төвийн ачаалал буурч, иргэд жолооч, автомашин эзэмшигч нар шуурхай үйлчлүүлэх нөхцөл бүрдэж буй аж.
Шинэ салбар төв мөн “Автомарт” худалдааны төвийн дэргэд байрлаж байгаа нь автомашин худалдаж авсан иргэдэд олон таатай боломж олгож байгаа юм. АТҮТ нийслэлд 17 салбар төвтэйгөөр үй ажиллагаа явуулж байна.