Сүхбаатар аймагт 4700 гаруй ахмад бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн хэмжээнд 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй нийт 4700 гаруй ахмад настан байдаг. Сум тус бүрд дунджаар 200-300, харин Баруун-Урт суманд хамгийн их буюу 1500 гаруй ахмад амьдарч байна.
Улс эх орондоо ихийг хийж бүтээн цагийн эрхээр гавъяаныхаа амралтанд гарсан ахмад буурлуудын баяр 10 сарын 1-ний өдөр тохиодог. Тус баярыг зөвхөн нэг өдөр тэмдэглээд өнгөрөх бус бүтэн нэг сарын туршид зохион байгуулахаар болж 9-р сарын 1-нээс эхлэн бүтэн сарын туршид ахмад, буурлуудад чиглэсэн олон төрлийн тэмцээн уралдаан, арга хэмжээнүүдийг зохион байгуулсан тухай аймгийн Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Ч. Ганбаатар ярьж байна.
Ахмадуудын зорин очдог, чөлөөт цагаа өнгөрөөдөг газар бол Ахмадын өргөө. Тэнд ахмадууд өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж, дуулж бүжиглэж, спортоор хичээллэн, хөзөр даалуу тоглох зэргээр нэг өдрийг хамтдаа өнгөрөөдө. Мөн компьютер болон сүүлийн үеийн андройд үйлдлийн системтэй гар утас ашиглах талаар сургалт авдаг байна.
Мөн баярын арга хэмжээтэй зэрэгцэн Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан сумдуудын Ахмадын өргөө шинээр ашиглалтанд оржээ.
Т. Одончимэг