Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-02-19 06:46:14

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 19-25-нд болох зарим үйл явдлын тойм

Улаанбаатарт:

2 дугаар сарын 19-нд:

-ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 1 дүгээр сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулна.

-Боловсролын үнэлгээний төвд: 2024 оны элсэлтийн шалгалт эхэлж буй талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9592-2585.

-"Элэгний Д вирусийн меркуледикс тариаг 13.5 тэрбум төгрөгөөр авч, хамтдаа элэг бүтэн амьдаръя" сэдвээр мэдээлэл хийнэ.

2 дугаар сарын 19-нд: МУСГЗ, зураач Ц.Энхжаргал, МУСТА, Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач У.Батцоож нарын “Эргэх холбоо” хамтарсан үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.

2 дугаар сарын 19-нд: “Монгол Арт галерей”-д: ДУДС-ийн багш, зураач Ц.Нарангэрэлийн “Зам” тусгай үзэсгэлэн нээгдээд байна. Үзэсгэлэн 3-р сарын 7 хүртэл гарна.

2 дугаар сарын 21-нд: Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаар ЖАЙКА-гаас танилцуулах уулзалт болно.

2 дугаар сарын 23-нд: Харилцаа холбооны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал авах уулзалтыг ЦХХХЯ, Монголын Бизнесийн зөвлөлөөс зохион байгуулна.

2-р сарын 21-нд “Аялагч” автоклубынхан зүүн аймгуудын малчдад тусламж үзүүлэхээр Сүхбаатар аймгийн зорино.

2-р сарын 23-нд Тогтвортой бизнесийн Монголын анхны “Sustainable Business” форум болно.  




Орон нутагт:

2 дугаар сарын 23-нд: Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд, Дундговь аймаг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Тэмээний өв соёлын баяр” Өлзийт суманд болно.

2 дугаар сарын 24-нд: "Алтай Таван Богдын талст" мөсний баяр Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт Толбо нуурын мөсөн дээр болно.

2 дугаар сарын 23-25-нд: Дундговь аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн, мөн аймгийн аварга шалгаруулах өсвөр үе, идэрчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болно.

2 дугаар сарын 23-25-нд: Өвөрхангай аймгийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн болно. Мөн Жүдо бөхийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнтэй.



 


Холбоотой мэдээ