“Үндэсний оношилгоо эмчилгээний төв”-ийн барилгын ажилд дэмжлэг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-09-30 09:56:58

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өчигдөр “Үндэсний оношилгоо эмчилгээний төв”-ийн барилгын явц болон төслийн гүйцэтгэгч багийнхантай уулзлаа.

Өнөөдрийн байдлаар барилгын үндсэн хийц бүтээцийн ажлын зураг дуусч газар шорооны ажил эхлээд байна. Одоогоос 4 жилийн өмнө шаваа тавьж байсан уг барилгын шугам сүлжээний асуудал хүндрэлтэй байгаа бөгөөд энэ талд яамны зүгээс тусалж өгөхийг сайдаас хүслээ.

Энэхүү төв нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, дүрс оношилгоо, лаборатори, дотор, мэс засал, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийг багтаасан, зайн оношилгоог улсын хэмжээнд явуулах хүчин чадалтай томоохон төв байх юм.

Төслийг 2018 онд хэрэгжүүлж дуусгахаар гэрээнд тусгасан байна. Тус төв ашиглалтад орсноор Монголчууд гадаад руу явж өндөр үнэ өртөг төлж, цаг хугацаа алдахгүйгээр эх орондоо бүрэн оношилгоо хийлгэж, эмчлүүлэх, зайн оношилгооны чиглэлээр эрүүл мэндийн салбарын хөгжилд дэвшил гарч хөдөө орон нутгийн иргэд зайнаас оношилгоо хийлгэж зөвлөгөө авах боломжтой болох юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ