СЭЛЭНГЭ: Нэгдсэн эмнэлэг, зарим сумын ЭМТ-д машин олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-24 17:13:03

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг болон 4 сумын ЭМТ-д тус бүр нэг, нэг түргэн тусламжийн машин, мөн аймгийн ХХААГ-т 1 автомашиныг албан хэрэгцээнд олгохоор болжээ.


Өнөөдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга тэргүүтэй шуурхай бүлгийн гишүүд тус аймгийн Хүдэр, Ерөө, Цагааннуур, Түшиг суманд ажиллаж байна.


Ажлын багийнхан өчигдөр аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг хуралдуулж, цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг сонсон үүрэг чиглэл өгсөн юм.

 

Холбоотой мэдээ