Сэлбэ гол орчмын хогийг цэвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2016-09-30 11:49:30

“Номтой оюуны ирээдүй” ТББ-аас санаачлан “Тархины хогийг цэвэрлье” хөдөлгөөнийг зохион байгуулахаар болжээ.

Ингэхдээ Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн  Сэлбэ голын эрэг дагуух 15-20 км газрыг маргааш цэвэрлэх юм.

Хог цэвэрлэхдээ оролцож буй хүмүүс дурын нэг номтой ирэх бөгөөд нэг удаа хог цэвэрлээд өнгөрөх бус хүмүүсийн ил задгай хог хаях бүдүүлэг үйлдлийг эсэргүүцэж, нийслэлийн соёлч иргэн болох, ном уншиж, уншсан номоо ухаж ойлгох соёлд суралцах, улмаар тархиндаа хог тарихгүй, байгаль дэлхийгээ хайрлах дадалтай болоход уриалан дуудаж буйгаараа ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид нь үзэж байна.

Тус үйл ажиллагаанд ХААИС-ийн 1500 гаруй оюутан хамрах юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ