ДОРНОД: ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Дорнод аймагт ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-02-28 07:30:07

Чойбалсан, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн алсын дуудлагын баг Дорнод аймагт ирж, яаралтай мэс засал хийжээ.


Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр олон хавирганы тогтворгүй хугарал болон цээжний хөндийн битүү гэмтэл авсан иргэнд мэс засал хийснээр өвчтөний биеийн байдал тогтворжиж, мэс заслын дараах эмчилгээ хийлгэж байна.


ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд дээрх төрлийн эмчилгээг эх орондоо нутагшуулж, зургаа дахь жилдээ энэхүү тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм. Энэ хүрээнд алсын дуудлагаар 18 аймагт очиж яаралтай мэс засал хийхээс гадна тухайн орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр чадавхжуулах сургалтыг явуулдаг аж. Тухайлбал, Дорнод аймагт мэс засал хийхдээ орон нутгийн эмч сувилагч нартай хамтран ажилласан байна.  

Холбоотой мэдээ