Гуравдугаар сарын 11-нээс нөөцийн махыг худалдаанд гаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-29 11:58:40

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс эхлэн худалдаанд гаргах Засгийн газрын шийдвэр гарчээ.


Өнөөдрийн байдлаар нөөцийн махны үнийн мэдээлэл гараагүй байна.


Түүнчлэн Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулахаар болжээ.


Өнгөрсөн онд 7000 гаруй тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд үхрийн ястай мах 10700, хонины ястай мах 8600, ямааны ястай мах 6400 төгрөгөөр үнэтэй байсан юм.

Холбоотой мэдээ