Монгол хүн IQ чадвараараа 128 орноос 41-д бичигджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. “Монголын боловсролын хувирган өөрчлөлт 2024” үндэсний хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Монгол Улсын хөгжлийн үзүүлэлтийг дэлхийн улс орнуудынхтай харьцуулж үзэхэд /2023 оны байдлаар/,
Хүний хөгжлийн
индексээр 189 орноос 99-д,
Өрсөлдөх чадварын
индексээр 64 орноос 60-д
Авьяасын
индексээр 64 орноос 60-д
Нэг цагт бүтээх
хөдөлмөрийн бүтээмжээр 181 орноос 105-д буюу Ирланд, Люксембург гэх мэт улсаас
10 дахин бага,
Нийгмийн орчинд
асуудал шийдвэрлэх чадвараар 65 орноос 59-д
Сургуульд
суралцах хугацаа 13.2 хэдий ч эзэмшсэн чадамжтай харьцуулахад 9.2 буюу дөрвөн жилийн хоцрогдолтой байна.
Гэхдээ монгол
хүний хөгжлийн үзүүлэлтийг авч үзэхэд:
- Насанд хүрсэн монгол
хүний бүтээмж 61 хувь буюу бага, дунд орлоготой орны иргэдээс даруй 13 хувиар илүү,
- 15 настай
хүүхдүүдийн өөрсдийн амьдрал, сургалтад хариуцлагатай хандах, санаачилгатай
байх чадвар олон улсын дунджаас дээгүүр
- IQ чадвараар 128
орноос 41-д
Тэсвэр хатуужил,
даван туулах чадвараар Франц, Шинэ Зеланд, Бельги гэх мэт эдийн засгийн өндөр
хөгжилтэй улсаас илүү үр дүнтэй байна.