Орон сууцнуудын халаалт маргааш ирнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-09-30 22:10:33

Баянхонгор аймгийн хэмжээнд орон сууцнуудын халаалт нэгдсэн журмаар маргааш жигдрэнэ.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн халаалт эхлээд нэлээд хэд хоносон бол өнөөдөр хоёр уурын зуух халаалтаа өгч эхлээд байгаа юм байна. Харин аймгийн төвийн 80 гаруй хувь нь огт халаалтгүй байгаа бөгөөд маргааш бүх уурын зуух ийнхүү ажиллаж эхлэх аж.

Энэ жил аймгийн төвд найман уурын зуух 5 дугаар сарын нэгэн хүртэл ажиллаж, халаалт өгнө.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ