Дархан-Уул аймагт Хөгжлийн бэрхшээлтэй 4700 гаруй иргэн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний газрын дэргэдэх ХБИ-ийн “Хөгжлийн төв”-ийн ажил үйлчилгээтэй УИХ дахь Нийгмийн Бодлого, Боловсрол, Соёл шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд болон БСШУСЯ-ны төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсгийнхэн танилцлаа.
Тус аймгийн хэмжээнд 4700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Энэ төвд ХБИ-ийн долоон ТББ үйл ажиллагаагаа явуулж 100 орчим ХБИ харьяалагддаг байна. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эцэг эхчүүдийн холбоо”, “Насан туршийн боловсрол төв” хамтарч хөгжлийн бэрхшээлтэй, саажилттай хүүхдүүдэд тусгай хэрэгцээт боловсрол олгох бүлгийг ажиллуулдаг багш нарын цалинг төсөвт суулгуулж өгөхийг ажлын хэсгийнхэнээс хүслээ. Тус төвд мөн “Тэргэнцэртэй иргэдийн холбоо” ажилладаг ч эргэлтийн хөрөнгөгүйгээс цаашид хэвийн ажиллахад хүндрэлтэй байгаа. Харин тэд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ЕБС-дад бага ангийн сурагчдын аяганы уут бэлтгэж нийлүүлэх төслийг санаачилж үүнийг аймгийн удирдлага, БСГ, сургуулиудын удирдлагууд дэмжиж хэрэгжүүлбэл том хөрөнгө оруулалт болно гэдгийг тус холбооныхон ярихад аймгийн удирдлагууд уг төслийг дэмжиж хэрэгжүүлэхийг БСГ-т үүрэг чиглэл өглөө.
Дараа нь “Дохионы хэлний орчуулагч хэлмэрчдийн холбоо” болон “ХБИ-ийн хөгжил бизнес төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж санал хүсэлтийг нь сонслоо.
Б.Норовсамбуу