Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-03-18 05:36:12

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. 2024 оны гуравдугаар сарын 18-24-нд болох үйл явдлын тойм


Улаанбаатарт:

3 дугаар сарын 18-нд: УИХ дахь нам, бүлгүүдийн хуралдаан болно.

3 дугаар сарын 18-нд: “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 103 жилийн ой тохионо.

3 дугаар сарын 18-нд: УУХҮЯ-наас "Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах нь" хэлэлцүүлгийг “Туушин” зочид буудалд зохион байгуулна.


3 дугаар сарын 18, 19-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

3 дугаар сарын 19-нд: “Ulaanbaatar photo week-2024” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэн Мишээл экспо төвд гарна.

3 дугаар сарын 19-нд: ҮУИТ-ын уран бүтээлчид “Нарны домог” ардын бүжгийн домгийг толилуулна.

3 дугаар сарыy 20-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

3 дугаар сарын 20-нд: "Growing Uvurkhangai" хөрөнгө оруулалтын чуулганыг Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас Улаанбаатар хотод зохион байгуулна.

3 дугаар сарын 21-нд: Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын түүвэр шүлгийн “Нар шингэдэггүй юм” номын нээлт Монгол арт галерейд болно.

3 дугаар сарын 21, 22-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

3 дугаар сарын 22-нд: “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлт” төслийн хүрээнд хэвлэл мэдээллийнхэн оролцсон өдөрлөг болно.

3 дугаар сарын 18-21-нд: 21 аймгийн Футзалын шүүгч нарын сургалт цахимаар болно.

3 дугаар сарын 19-нд: “Шангри-Ла” зочид буудалд Монгол дахь Америкийн Худалдааны танхим /АмЧам/-ын ээлжит уулзалт хэлэлцүүлэг болно.

3 дугаар сарын 22-нд: Монгол хүн сансарт ниссэний 43 жилийн ой, Дэлхийн усны өдөр, Наурызын баярын өдөр тус тус тохионо.

3 дугаар сарын 23-нд: Монгол, Швейцарь улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан "Цагаан уул цэцгийн улс” гэрэл зургийн үзэсгэлэн “Блью Мон” төвд гарч байна.

3 дугаар сарын 23, 24-нд: УДБЭТ-ын тайзнаа “Үүлэн заяа” монгол дуурь үзэгчдийн хүртээл болно.


Орон нутагт:

3 дугаар сарын 20-нд: Өвөрхангай аймгийн "Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт" болно.

3 дугаар сарын 22-нд: Баян-Өлгий аймагт Казахын ард түмний шинэ жилийн баяр “Наурыз”-ын нэгдсэн үйл ажиллагаа БНМАУ-ын баатар М.Икейн нэрэмжит Өлгий хотын төв талбайд болно.

3 дугаар сарын 20-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болно.

3 дугаар сарын 22-нд: Завхан аймгийн Улиастай хотод “Өрнөх хөгжил” ТББ Байгаль орчны Иргэний Зөвлөлтэй хамтран Улиастай сумын жимс жимсгэнэ, газар тариалан, мод бут тариаланчдын туршлага хуваалцах уулзалт болно.

3 дугаар сарын 25-нд: Баянхонгор аймагт Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн Цахим аймаг бодлогын зөвлөмжийн хүрээнд "Цахимд хэвшье" уриа бүхий “Digital first” үйл ажиллагаа зохион байгуулна.


 Хилийн чанадад:

 3 дугаар сарын 19-22-нд: Монгол, Тайванийн 20 дахь удаагийн бизнес уулзалт Тайпэй хотноо болно.

3 дугаар сарын 20-нд: Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дэргэд Соёл, мэдээллийн төвд МУЭ-ийн Хятад улс дахь төлөөлөгч, зураач Ц.Мядагмаагийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн гарна. 

Холбоотой мэдээ