ДОРНОГОВЬ: Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойд зориулсан аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан гуравдугаар сарын 18-нд Сайншанд хотод боллоо.
Барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Болор-Эрдэнийн Номиндалай үзүүрлэв.
Их шөвгийн дөрөвт Баян-Өлгий аймгийн
Дэлүүн сумын харьяат, БХЯ-ны "Алдар" спорт хорооны бөх аймгийн арслан Малшын Еркебулан, Булган
аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Насан-Очирын Намнансүрэн шалгарав.