ДОРНОГОВЬ: Монгол цэргийн өдөрт зориулсан барилдаан Сайншанд хотноо боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-03-18 19:32:17

Сайншанд, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойд зориулсан аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан  энэ оны гуравдугаар сарын 18-нд Сайншанд хотод боллоо.


Тус барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон  сумын харьяат аймгийн хурц арслан Болор-Эрдэнийн Номиндалай үзүүрлэв.


Их шөвгийн дөрөвт Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харъяат, БХЯ-ны "Алдар" спорт хорооны бөх аймгийн арслан Малшын Еркебулан, Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Насан-Очирын Намнансүрэн  шалгарав.

Холбоотой мэдээ