СЭЛЭНГЭ: 310 тонн будааг Өвөрхангай аймагт хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-21 18:06:17

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын баг Сэлэнгэ аймагт энэ сарын 20-нд ажиллалаа.

 

Ажлын баг ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалыг татан авах, хуваарилсан аймгууд руу тараах ажлыг шуурхай зохион байгуулах, удирдлага, зохицуулалтаар ханган ажиллах зорилготой ирсэн байна.

 

Мөн энэ үеэр Сэлэнгэ аймгийн Онцгой комисс, хилийн Алтанбулаг боомтын зөвлөлд тодорхой үүрэг чиглэл өглөө.

 

Өнөөдрийн байдлаар ОХУ-аас нийт 405 тонн будаа хүлээн авсанаас 310 тонн будааг Өвөрхангай аймагт хүлээлгэн өгчээ.

 

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын баг ОХУ-ын БНБУ-ын Засгийн газрын орлогч дарга бөгөөд ХАА, Хүнсний сайд, хүмүүнлэгийн тусламжийн ажлын хэсгийн ахлагч Г.Е.Дареев, ОХУ-ын ГХЯ-ны Улаан-Үд хот дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн А.И.Пономарева, БНБУ-ын ХАА, Хүнсний яамны ХАА-н бүс нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын хорооны дарга Е.А.Цыбыков, БНБУ-ын Тээвэр, эрчим хүч, замын аж ахуйн байгууламжийн яамны дэд сайд С.А.Каплин нартай ОХУ-ын БНБУ-ын нийслэл Улаан-Үд хотод мөн уулзалт хийжээ

Холбоотой мэдээ