The MongolZ багийн залуус Мэйжорын хасагдах шатанд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-21 08:53:22

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Цахим спортын CS2-ийн анхны Мэйжор тэмцээн Данийн Копенгаген хотноо үргэлжилж байна.


Өчигдөр Ази, Номхон далайн бүсийн цор ганц төлөөлөл болоод буй Монголын The MongolZ баг Бразилын Legacy2:0-ээр буулган авснаар түүхэндээ анх удаа Мэйжорын хасагдах шатанд шалгарлаа. Энэ удаагийн Мэйжорын нээлтийн шатанд тив бүрийн шилдэг 16 баг өрсөлдсөн бөгөөд үүнээс найм нь хасагдах шатанд оролцох юм.


Монголчууд багаараа дөрвөн удаа оролцсоны эцэст анх удаа эхний шатыг давсан нь энэ. Үүгээр ч зогсохгүй Ази, Номхон далайн бүс нутгийн чансааг ахиулж, ирэх сард Шанхайд болох Мэйжорт оролцох гурван багийн нэг боллоо.  The MongolZ-ын залуус эхний хоёр тоглолтдоо хожигдсон ч Хятад, Орос, Бразилын багийг дараалан буулган авсан юм.


Мэйжорын шагналын сан 1.25 сая ам.доллар бөгөөд The MongolZ баг 20 мянган ам.доллар халааслаад байна.




 

Холбоотой мэдээ