Үндэсний аудитын газарт 7 нам мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-03-23 14:42:14

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох улс төрийн 7 нам мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.


Энэ сарын 23-ны өдрийн 12 цагийн байдлаар, Иргэдийн оролцооны нэгдэл нам, Ард түмний олонхийн засаглал нам, Зүй ёс нам, Монгол шинэчлэлт нам, Эх орон нам, Ард түмний хүч нам, ХҮН нам тус тус мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байна.


Сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг энэ сарын 24-ны өдрийн 00 цаг хүртэл хүлээн авах юм. 


Холбоотой мэдээ