Нярайн эмч,сувилагч нарт зориулсан сургалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймаг дахь Бүсийн Оношлогоо Эмчилгээний төвийн санаачилгаар Монгол Эмимпэкс Концерн, ХААН банк хамтран баруун бүсийн аймгуудад дутуу нярайн эндэгдлийг тоог бууруулах, орчин үеийн эмчилгээний аргыг нэвтрүүлэх сургалт явууллаа.
Сургалт баруун бүсийн аймгуудын төрөх нярайн эмч, сувилагчдын нар оролцож, тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдлээ.
Энэ өдрүүдэд “Амьсгал хямралын хам шинжтэй нярайн Сурфактант эмчилгээ” сургалт хоёр өдөр Ховд аймагт амжилтай зохион байгуулагдлаа.
Одоогийн байдлаар Ховд аймагт нярайн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 20,8 промиль байна. Энэ нь улсын дунджаас 5,5 хувиар дээгүүр, бүсийн дунджаас 3,2 хувиар доогуур үзүүлэлт ажээ.
Ховд аймгийн Амаржих газар Мянганы хөгжлийн зорилтод нярайн эндэгдлийг 15 промильд хүргэж бууруулахаар зорилт зорилт дэвшүүлээд ажиллаж байгаа юм байна.
А.Бямбасүрэн