1072 хувьцааны ногдол ашиг тараахад бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-02 11:58:55

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг хэзээ олгож эхлэхийг тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлжээ.


Тэрбээр, “1072 хувьцааны ногдол ашиг тараахад бэлэн болсон. Аудитын байгууллагаар бүх тайланг оруулж эцэслэсэн. 2023 оны ногдол ашиг буюу нэг хүнд ногдох 250 гаруй мянган төгрөг энэ долоо хоногт иргэдийн дансанд орно гэв.


Тодруулбал, хувьцааны ногдол ашгийг маргаашаас эхлэн иргэдийн данс руу шилжүүлэхээр төлөвлөжээ. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн буюу шинээр хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг хүүхдийн мөнгөний дансанд орох юм байна.


Монгол Улсын 2.5 сая иргэнд 1072 хувьцааны ногдол ашгийг хуваарилах ажээ.

Холбоотой мэдээ