Пара жүдочид Анталиягаас хос медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-03 09:50:57

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Туркийн Анталия хотод пара жүдо бөхийн “Парис-2024” зуны паралимпын наадмын эрхийн оноо олгох гранпри тэмцээн болж, өчигдөр өндөрлөлөө.


Тэмцээнд манай улсаас хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын удирдлага дор долоон тамирчин өрсөлдсөн байна. Тэднээс эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд Азийн наадмын алт, мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга Д.Ганбат, эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгө, Азийн наадмын хүрэл медальт, Азийн аварга Л.Туруунаа нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ.


Пара жүдо бөхийн “Парис-2024” паралимпын наадамд оролцох тамирчдыг ирэх зургадугаар сарын 30-нд албан ёсоор зарлана. Одоо манай жүдочдыг ирэх сарын 18-нд Гүржийн Тбилиси хотод болох нэг гранпри тэмцээн хүлээж байна. Энэ нь паралимпын эрх олгох сүүлчийн тэмцээн юм.




Холбоотой мэдээ