Булганд бэлчээрийн даац хэтэрсэн тул отрын мал оруулахад хүнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-04 18:45:50

Булган аймгийн зүгээс отрын мал оруулахгүй байх хүсэлтийг ХХААХҮ-н яаманд тавьсан ч улсын хэмжээний отрын бүс нутаг учир оруулах шийдвэртэй гэдгийг яамнаас мэдэгджээ.

Булган аймгийн хэмжээнд  3,2 сая орчим мал өвөлжих бөгөөд нийт нутгийн 80 орчим хувь нь бэлчээрийн даац хэтэрсэн үзүүлэлттэй гарчээ.

Тиймээс "өөрсдийн малаа багтааж ядаж байхад өөр аймгийн отрын малыг оруулна гэхэд хэцүү л байна, гэвч ХХААХҮЯ-наас ямар нэгэн шийдвэр гаргаагүй, манай аймгийн хувьд  бэлчээрийн даац хэтрээд байна" гэсэн мэдээллийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн өглөө. Бэлчээрийн даацыг аймгийн хэмжээнд тооцоолж гаргасан дүнгээс үзвэл 50 хүртэлх хувийн бэлчээрийн нөөцтэй сум 30 - хан хувь, даац 1 - 3 дахин хэтэрсэн нь нийт нутгийн 30 хувь бол, 3 - 5 дахин хэтэрсэн нь 4 хувийг эзэлж байгаа нь бэлчээрийн нөөц хэцүүдэж байгааг харуулж байна.

                                                                                                                              П.Батням

 

Холбоотой мэдээ