АНУ-тай байгуулсан цөмийн эрчим хүчний гэрээгээ ОХУ цуцаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Xinhua/. АНУ-тай байгуулсан цөмийн эрчим хүч болон эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, шинжлэх ухааны судалгаа хийх тухай хамтын ажиллагааны гэрээгээ цуцаллаа гэж ОХУ-ын Засгийн газар мэдэгдэв.
АНУ-ын зүгээс ОХУ-д авсан хориг арга хэмжээ нь гэрээнд тусгагдсан хамтын ажиллагааны чиглэлд шууд нөлөөлсөн учир ийм алхам хийж байна гэж уг мэдэгдэлд дурджээ.
2013 оны есдүгээр сарын 16-нд Австрийн Вена хотод байгуулсан уг гэрээнд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад ОХУ, АНУ хоёр шинжлэх ухаан, техникийн чиглэлээр хамтран ажиллана гэж заасан байна.
Д.Нямтулга