ОРХОН: Үкүлэлэ, гитар хөгжмийн анхдугаар уралдаанд 400 гаруй сурагч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-05-17 09:55:12
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хүүхэд бүрийг хөгжүүлэх, хөгжмийн боловсролыг нь дээшлүүлэх зорилгоор Орхон аймаг “Хүүхэд хөгжил” төслийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна.


Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Үкүлэлэ, гитар хөгжмийн анхдугаар уралдаан”-ыг зохион байгуулж байна. Уралдаанд нийт 400 гаруй сурагч оролцож өөрсдийн сурснаа танилцууллаа.  


Орхон аймгийн ЗДТГ, БСШУГ хамтран төрийн өмчийн 17 сургуульд 400 гаруй үкүлэлэ, гитар болон 18 ширхэг даралтат хөгжим мөн технологи, байгалийн ухааны хичээлийн судлагдахуунд зориулж шаардлагатай тоног, төхөөрөмж авахад нэг тэрбум төгрөг зарцуулсан байна. Иймд “Хүүхэд хөгжил” төслийн явцын үр дүнг дүгнэхээр дээрх уралдааныг зохион байгуулж, цаашид хэрэгжүүлэх ажлаа төлөвлөх юм. 






Холбоотой мэдээ