СЭЛЭНГЭ: Гамшиг тохиолдсон үед хурдан шуурхай, богино хугацаанд хамтран ажиллах тактикийн сургууль хийлээ
ФОТО МЭДЭЭСүхбаатар,
2024 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Гал
түймэр, гэнэтийн ослын үед ажилтан, алба хаагчид, аврагч, гал сөнөөгчдийн
харилцан ажиллагааг хангах, болзошгүй гамшиг тохиолдсон үед хурдан шуурхай,
богино хугацаанд хамтран ажиллах зорилгоор гал унтраах тактикийн сургуулийг зохион
байгуулсан байна.
Онцгой байдлын газрын Сайхан
сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангиас Гамшгаас хамгаалах тухай,
Галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг
хэрэгжүүлэх үүднээс дээрх сургуулийг зохион байгуулжээ.
Онцгой байдлын алба хаагчдын
өдрийг угтан зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Сайхан
сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн
төв хамтран оролцсон байна.
Гал унтраах тактик сургуулийн хүрээнд оролцогчдод "Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ", "Гал унтраагуурыг ашиглах заавар” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж, заавар зөвлөмж өгчээ.