Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар хална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2024-05-19 18:26:33

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын !9 /МОНЦАМЭ/. Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.


2024 оны 5 сарын 21-25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. 


Энэ сарын 21-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 22, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +16...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +31...+36 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.

Холбоотой мэдээ