Автобусны худалдан авах ажиллагааны талаарх сонсгол өнөөдөр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-21 09:45:38

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал дүгнэлтийг УИХ-д танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нээлттэй сонсгол өнөөдөр Төрийн ордонд эхэлнэ.


Хоёр өдөр үргэлжлэх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний өдөр “Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан” сэдвийн хүрээнд Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар) төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэр, түүний үндэслэл, автобус худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байдлын талаарх нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм. 


Үдээс хойших сонсголоор “Автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилт” сэдвийн хүрээнд автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, гэрээний нэмэлт, өөрчлөлт, автобус нийлүүлэх гүйцэтгэгчид олгосон санхүүжилт, түүний зарцуулалтын талаар нотлох баримтуудыг шинжлэн судалж, тайлбар авна. Энэ хүрээнд өнөөдөр 67 гэрчийг сонсголд оролцуулахаар дуудсан байна.


Тус сонсгол энэ сарын 21, 22-ны өдрүүдэд болно.

Холбоотой мэдээ