БАЯНХОНГОР: Хоолойн өвчнийг анагаагч Өргөөтийн рашаан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-21 11:35:49

Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт Бүрэн хайрхан, Доной, Өлтийн нуураар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт тогтоцтой Өргөөтийн рашаан бий. Рашаан Баянхонгор аймгаас 75 км, Галуут сумаас 35 км зайтай Мандал бригадын нутагт Өргөөтийн голын зүүн эрэг дээр эргэн тойрон уулсаар хүрээлэгдэн оршино.


Энэхүү хүйтэн рашаан нь хоолой, нүд, үе мөчний өвчинд сайн бөгөөд зуны дэлгэр цагт уг рашааныг ууж бас туулдаг. Мөн ходоод, бөөр, нүдний рашаантай.


Тэсгим хүйтэн рашааныг өдөрт гурван удаа 10-20 минут туулснаар өвлийн улиралд ханиад томуу, хоолой өвддөггүй гэж нутгийнхан ярьдаг. Ялангуяа гурван жил дараалан Өргөөтийн хүйтэн рашааныг туулбал хоолойн өвчин бүрэн эдгэрдэг аж.


Рашааныг зоригсод голчлон 3-5 хонодог бөгөөд эмчилгээний гам барих зорилгоор тэндээсээ Үүдийн давсанд орж, хүйтэн рашаанд туулснаа элстэй нууранд хатаадаг уламжлалтай. Ингэснээр эмчилгээ бүрэн хийгдсэн гэж үздэг байна.

Холбоотой мэдээ