“Бяцхан будда” яруу найраг, хүүрнэл зохиолын уралдаан зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-05-22 16:59:01

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Их Монголын хутагт хувилгаад сан”-гаас ЕБС-ийн IV-XI ангийн сурагчдын дунд “Бяцхан Будда” яруу найраг, хүүрнэл зохиолын уралдаан зарлалаа. 


Тус сангаас жил бүр хүүхэд багачуудын дунд эцэг, эхээ хүндлэх, түүх соёл, өв уламжлалаа дээдлэх, эх орон, байгаль, ан амьтнаа хайрлах, энэрэх, асрах сэтгэлтэй иргэн болгон хүмүүжүүлэх зорилгоор “Бяцхан Будда” хэмээх төрөл бүрийн уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. 


Уралдаанд оролцогчид эх орон, түүх соёл, байгаль эх дэлхий, ан амьтан, өв уламжлал, гэр бүл, нөхөрлөлийн тухай өөрийн сэтгэмж, мэдрэмжийг яруу найраг, хүүрнэл зохиол гэсэн төрлөөр илэрхийлэх юм.  


Яруу найраг, хүүрнэл зохиолын хоёр төрөлд, хоёр ангиллаар нийт дөрвөн хэсэг тус бүрт эхний гурван байр болон тусгай байр эзлүүлж, мөнгөн шагнал, өргөмжлөл, сангийн гарын бэлэг гардуулна. 


Уралдааны бүтээлийг энэ сарын 26-нийг хүртэл Их Монголын хутагт хувилгаад сангийн цахим хуудас /Khutagt khuvilgaad san/ болон khutagtkhuvilgaadsan@gmail.com цахим хаягаар хүлээн авч, шагналыг 6 дугаар сарын 1-нд гардуулна.


Холбоотой мэдээ