Найман боомтыг хөгжүүлэхээр тодорхойлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-30 11:29:37

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Далайд гарцгүй орнуудын худалдааны тээврийг хөнгөвчилсөн олон улсын зохицуулалт болох НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг, нийгмийн комиссоос (UN-ESCAP) гишүүн орнуудын хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2016 онд баталсан байдаг.


Энэ хэлэлцээрийн дагуу Монгол Улс Замын-Үүд, Улаанбаатар хот, Хөшигийн хөндий, Алтанбулаг, Сайншанд, Бичигт, Чойбалсан, Ховд гэсэн 8 байршилд хуурай боомтыг хөгжүүлэхээр тодорхойлж, худалдаа бараа эргэлтийн гол зангилаа болох Замын-Үүдээс уг ажлыг эхлэхээр шийдээд байгааг Боомтын сэргэлтийн үндэсний хороо мэдээлжээ.


Далайд гарцгүй хөгжиж буй орнууд хуурай боомт, логистикийн төвүүд байгуулан, бусад улс оронтой тээвэр, худалдааг төвөггүй эрхэлж байгаа бөгөөд 27 улсын 270 орчим хуурай боомтыг хөгжүүлж, худалдаа, тээврээ шийдэж байгаа аж.

 

Холбоотой мэдээ