СЭЛЭНГЭ: Хүүхдийн тухай тоон хэлээр
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны зургаадугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 127 мянган хүн амтай.
Аймгийн
нийт суурин хүн амын 37148 буюу 35.1 хувь нь хүүхэд. Эдгээрийн 19062 буюу 51.3
хувь нь хөвгүүд, 18086 буюу 48.7 хувийг охид эзэлдэг.
Аймгийн нийт
хүүхэд багачуудын 1.9 хувь буюу 709 нь ихэр. Нийт хүүхдийн 24786 нь
сургуулийн насны, 12362 буюу 33.3 хувь нь цэцэрлэгийн насны хүүхэд байна.
Хагас өнчин
1419 буюу 3.8 хувь, бүтэн өнчин 150 буюу 0.3 хувь байна.
Мөн нийт
хүүхдийн 0.1 хувь буюу 48 нь үрчлүүлжээ.