Өдрийн аяллаар Сэлэнгийн үзэсгэлэнт газруудыг үзэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-06-09 15:31:01

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ нутгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар өдөртөө аялах боломжтой.

 

Тухайлбал Улаанбаатар хотоос 20.50 цагийн галт тэргэнд сууж, өглөө 5.30 цагт Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод бууна.

 

Аялагч таныг тав тухай аяллын машинууд тосон авч, Сэлэнгэ нутгийн байгалийн сайхнаар бүтэн өдрийн турш аялуулна.

 

Тухайлбал Сайханы хөтөл хэмээх үзэсгэлэнт газарт очиж Орхон, Сэлэнгийн бэлчрийг тольдохын ялдамд “Ээж" модонд хүслээ даатгаж, Хувьсгалын өлгий нутаг Алтанбулагаар орж Хувьсгалын музей үзнэ.

 

Мөн зам зуураа “Эрсэн хүнээ олсон тул энд буудаллая” хэмээсэн Их эзэн Чингис хааны бууж мордсон гайхамшигт “Буур хээр”-ийн хөндийгөөр аялж, Оргилдог булаг, Тужийн нарсыг үзэх болно.

 

Мөн аймгийн төв Сүхбаатар хотод бяцхан аялал хийж, “Гэрэлт цогцолбор”-т саатан морилж, амтат хоол, хүйтэн ундаа, төрөл бүрийн кофе уухын зэрэгцээ Хулан хатны хөшөөг сонирхон, Орхон түшээ мөрний долгиог ширтэж, цэвэр тунгалаг агаараар цээж дүүрэн амьсгалах өдрийн аялал таныг хүлээж байна. 

Холбоотой мэдээ