Байтаг хилийн боомт хүртэлх авто замыг ирэх онд ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-11 09:59:21

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган боомтоос Байтаг хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто замыг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.


Өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлсэн тус төслийг хэрэгжүүлснээр Ховд аймаг урд хөрштэй Булган, Байтаг гэсэн хоёр боомтоор холбогдож, тээвэр ложистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа тээврийн урсгал нэмэгдэх юм.


Мөн манай улсын нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэж, Булган, Үенч сумдын малчид отор нүүдэл хийх, бэлчээр нутаг сэлгэхэд чухал ач холбогдолтойг ЗТХЯ-наас мэдээлжээ.


Холбоотой мэдээ