ДОРНОГОВЬ: Тэгш ойтой сумдын наадмын товыг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-06-18 12:46:12

Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн 12 сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэх хугацааг сумдын Засаг дарга нараас ирүүлсэн саналыг үндэслэн аймгийн Засаг дарга захирамжаараа баталжээ.


Даланжаргалан сум 7 дугаар сарын 5,6,7-нд, Иххэт сум 7,8-нд, Сайхандулаан сум 9,10,11-нд, Алтанширээ сум 17,18-нд, Айраг сум 19,20 21-нд, Дэлгэрэх, Хөвсгөл сум 15,16-нд, Мандах сум 18,19,20-нд, Хатанбулаг сум 19,20,21-нд, Өргөн, Эрдэнэ сум 24,25,26-нд тус тус 100 жилийн түүхт ойгоо тэмдэглэх бол Замын-Үүд сум 8 дугаар сарын 9,10-нд 30 жилийн ойн баяр наадмаа тэмдэглэнэ.


Энэ жил Дорноговь аймгийн 12 сумын тэгш ой тохиож байгаа бөгөөд хур бороо, газрын гарц, зуншлага ямар байгааг харгалзан сумын дарга нарын саналыг үндэслэж наадмын хуваарийг гаргасан хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Сумд түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэхээр бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хийж байна.

Холбоотой мэдээ