Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-06-24 06:13:20

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. -2024 оны зургаадугаар сарын 24-30-нд болох үйл явдлын тойм-

 

Улаанбаатарт:

6 дугаар сарын 23-26-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекстан Улсад төрийн айлчлал хийнэ.

6 дугаар сарын 27-нд: 2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааг зогсооно.

6 дугаар сарын 27-нд: Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авна.

6 дугаар сарын 28-нд: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт болно.

6 дугаар сарын 28-нд: Дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс түр хугацаанд зогсоогоод байсан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг буцаан сэргээнэ.

 

 Хилийн чанадад:

6 дугаар сарын 25-нд: Монголын арьсан урлагийн “Хүрэл буга” нийгэмлэгийн уран бүтээлчид Япон Улсад олон улсын арьсан урлагийн үзэсгэлэнд оролцоно.

6 дугаар сарын 25-нд: МУЭ-ийн гишүүн, МУСТА, Монгол арт галерейн ерөнхий зураач Ц.Оюун-Эрдэнэ “Монгол арт” бие даасан үзэсгэлэнгээ Япон Улсын Ёкохама мужийн Азамино арт галерейд толилуулна.

 

Холбоотой мэдээ