51660 сонгогч санал өгөх урьдчилсан дүн гарсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-10 11:29:27

Ховд аймагт сум орон нутгийн ИТХ-ын сонгуульд 51660 сонгогч санал өгөх урьдчилсан дүн гарсан байна.  

Сумын ИТХ-ын сонгуульд улс төрийн намуудаас нэр дэвшигчдийн сурталчилгааны ажил ид явагдаж, гудамжны самбарууд, багуудын нутаг дэвсгэрт энд тэндгүй  зургуудаа байршуулсан байна.

Аймгийн Сонгуулийн хороо сонгогчдын саналын хуудас бэлэн болж, санал авах байр тус бүрт 91 санал тоолох машиныг байршуулжээ.

Энэ удаагийн орон нутгийн сонгууль иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож, хол ойроос ирэх “царцааны нүүдэл” гарахгүй гэж албаны хүн мэдээлж байна.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ