2024 оны ЭЕШ орон даяар ирэх долоо хоногт эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Элсэлтийн шалгалт улс орон даяар ирэх долоо хоногт буюу долоодугаар сарын 4-нөөс Түүх, Англи хэлний хичээлээр эхэлнэ.
Энэ жил ЭЕШ өгөхөөр нийт 35 939 шалгуулагч бүртгүүлсэн байна. Тэдний 14 812 нь Улаанбаатар хотынх, 17 541 нь орон нутгийнх бол 3 586 нь өоны шалгуулагч байна.
2024 оны ЭЕШ-ын хуваарийг танилцуулж байна.
Шалгалт авах огноо | Цаг | Хичээл |
---|---|---|
| 10:00-11:20 | Түүх |
14:00-15:20 | Англи хэл | |
Долдугаар сарын 5-нд Баасан гарагт | 10:00-11:40 | Хими |
13:00-14:20 | Газарзүй | |
16:30-17:50 | Нийгэм судлал | |
Долдугаар сарын 6-нд Бямба гарагт | 10:00-11:20 | Биологи |
14:00-15:40 | Математик | |
Долдугаар сарын 7-нд Ням гарагт | 10:00-11:40 | Физик |
13:00-14:20 | Орос хэл | |
16:00-17:20 | Монгол хэл |